Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар, "Зудын нөхцөл байдал хүндэрсний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажилласан талаар, Шинэ төмөр замын төслүүдийн явцын талаар хэлэлцэж байна.