Хамгийн том динозаврын хөлийн мөр Монголын говиос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-10-03 10:53:35

ТОКИО. /natureworldnews/. Дэлхийд хамгийн томд тооцогдох үлэг гүрвэлийн хөлийн мөрийг Монголын говиос олж илрүүлжээ. Насанд хүрсэн хүнийн биеийн хэмжээтэй бараг тэнцэхүйц хөлийн мөрийг одоогоос 70-90 сая  жилийн тэртээ амьдарч байсан титанозавр гэдэг үлэг гүрвэлийнх гэж судлаачид үзэж байна.

Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургууль Монголын ШУА-тай хамтран судалгаа хийх явцад судлаачид уг хөлийн мөрийг олж илрүүлжээ. Монголын говиос үлэг гүрвэлийн хөлийн мөр олдох нь маш элбэг байдаг бөгөөд сүүлд олдсон титанозаврынх хамгийн том нь ажээ.

Титанозавр нь 20 орчим метр өндөр, 30 метр урт биетэй өвсөн тэжээлтэн байжээ. Энэ үлэг гүрвэл нь дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн дотроос хамгийн урт хүзүүтэй нь байсан гэнэ. Титанозаврын зулзага нь төрөх үедээ 3-4 кг жинтэй байдаг боловч хэдхэн долоо хоногийн дотор 30 хүртэлх кг жинтэй болж, 20 орчим жилийн дараа нас бие гүйцдэг байжээ.

Г.Доржханд

 

相关新闻