ТӨВ: Нөөцийн махыг 10 цэгээр борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-18 17:20:42

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын 6 багийн 10 цэгээр дамжуулан нөөцийн махыг 3 дугаар сарын 15-наас эхлэн худалдаж эхэллээ. Нөөцийн хонины мах килограмм нь 8900 төгрөг бөгөөд 3 кг-аар савласан байна.

 

Аймгийн төвийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж Засаг даргын Тамгын газраас Эрдэнэ сум дахь "Эрдэнэ хүнс" ХХК-тай 15 тонн нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулжээ.

 


Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлстийн мэргэжилтэн Ж.Батчимэг, “Нөөцийн мах худалдаанд гарснаар аймгийн төвийн хүн амын хэрэгцээг хангаж, үнийн хөөрөгдөл гаргахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Цаашид эрэлт хэрэгцээнээс хамааран нөөцөлсөн гулууз махыг худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэнэ. 5 дугаар сар хүртэл худалдан авалтыг судална” гэв. 

 


Аймгийн төвийн худалдааны захуудаар зарж буй махны жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад нөөцийн мах 2100 төгрөгөөр хямд байна.

 

相关新闻