Малын гоц халдварт өвчин гарсан голомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Онцгой байдлын газраас малын гоц халдварт хонины цэцэг болон мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан Баян, Баянцагаан сумдад тандалт, үзлэгийг үргэлжлүүлэн хийж байна.
Түүнчлэн “Хяналтын цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт, устгалыг гүйцэтгэж хийж гүйцэтгэхээс гадна иргэдийн малыг халдвар авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх вакцинжуултанд хамрагдуулж байна.” хэмээн Төв аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч Д.Эрдэнэчулуун хэллээ.
Малын гоц халдварт өвчин гарсан Баянцагаан сумын Баян айраг, Гурвантүрүү, Баян сумын Өгөөмөр, Сант, Цавчир багуудад аймгийн Онцгой байдлын газраас 18, ХХААГазраас 15, Баян сумаас 10, Баянцагаан сумаас 16, Мэргэжлийн хяналтаас хоёр албан хаагч нийт 57 албан хаагч 5-7 хүний бүрэлдэхүүнтэй нийт есөн баг голомтын бүсэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Мөн “малын гоц халдварт өвчин хүйтэн чанартай учир өвлийн хүйтэнд тэсвэртэй байх учраас малчин иргэд цаашид өвчнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд хорио цээр, вакцинжуулалтын хугацаа дуустал шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулав.”
Т.Есүхэйтөмөр