“Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-04 10:28:10

“Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохионо.

Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм.

Мөн энэ сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдөр тохиох тул бүх нийтээр амрах юм.

Ч.Ариунболд

相关新闻