Өнөөдрийн чуулганаар Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:
-Монгол
Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн
мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 8 гишүүн 2024.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Мэргэжлийн
нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн,
анхны хэлэлцүүлэг/
-“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/
-“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ тус тус багтжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн
Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим
хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар”
тавьсан асуулгын хариуг сонсох юм
байна.