СЭЛЭНГЭ: Хугацаат цэргийн алба хаагчид Хилийн отрядад алба хааснаараа бахархаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-02 16:56:00

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас 2023 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд явсан залуус албаа нэр төртэй хаагаад буцаж ирлээ.

 

Сэлэнгэ аймгийн Цэргийн штаб, Сүхбаатар сумын ЗДТГ, багийн дарга нар хугацаат цэргийн албанд явсан залуусаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

 

Ингээд зарим алба хаагчдийн сэтгэгдлийг сонссон юм.

 

-Намайг М.Мөнх-Оргил гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн. Би 2023 оны 1-р ээлжээр цэргийн албанд татагдаад одоо 2024 оны 5 сарын 2-ны өдөр буцаад ирж байна. Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146-р ангийн Чоно голын хороонд алба хаасан. Алба хаах хугацаанд нэг жил сайхан дурсамжтай байлаа.  

 

Б.Сүхбат: Торгон хилийн манаанд алба хаагаад ирсэндээ бахархалтай байна. Би ХЦ-ийн 0163-р ангид ар хангалтын албанд алба хааж байгаад үлдсэн хугацаандаа ХЦ-ийн 0277-р ангид албаа хаасан. Хилийн отрядад алба хааснаараа бахархаж, сэтгэл маш өндөр байна.