Гүйцэтгэлийн үнэлгээнд 708 сургуулийн 29 мянга орчим багш хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж дуусжээ.
Тодруулбал, улсын хэмжээнд ерөнхий боловсролын 708 сургуулийн 29 мянга орчим багш 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ний хооронд гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагджээ.
Ерөнхий боловсролын сургалтын байгууллага болон багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаар
-Сургалтын байгууллагын менежмент, сургалтын чанар сайжрах,
-Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох
-Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвших
-Сурлагын амжилт нэмэгдэх зэрэг сайн үр дүнтэй ажээ.