ДОРНОД: Зүүн бүсийн сурагч солилцооны төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-09 17:32:10

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Нарны хүүхдүүд” зүүн бүсийн сурагч солилцооны төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн лаборатори 1 сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1, 2, 3, 4 сургууль, Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн ахлах ангийн 24 сурагч хамруулж байгаа юм. 


Сурагчид хөрш зэргэлдээх аймгийнхаа онцлог, соёл, өв уламжлалыг танин мэдэж, багаар ажиллах чадварт суралцан нөхөрлөхөөс гадна тэдний хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон хөгжлийн шаталсан хөтөлбөрт үйл ажиллагаанд хамрагдаж байгаагаараа онцлог. 


Өмнө жилүүдэд дээрх төслийг Дорнод аймгийн хэмжээнд хэрэгжүүлж ирсэн. Сонирхуулахад, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан, Хэрлэн сум болон Сүхбаатар аймгийн 9-11 дүгээр ангийн 120 гаруй сурагчийг хамруулан, Дорнод аймгийн Хан-уул сургууль, Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн дотуур байрыг түшиглэн зохион байгуулж байв. 

相关新闻