Д.Ганбат сайд салбарынхандаа хийсэн ажлаа танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗам тээвэр хөгжлийн /ЗТХ/ сайд Д.Ганбат энэ сарын 07-нд иргэний нисэх болон төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзна.
Тэрбээр, салбарынхаа төлөөллүүдийн санал бодлыг сонсож, харилцан уялдаатай ажиллах зорилгоор хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ. Эхний удаад иргэний нисэх болон төмөр замын салбарынхантай уулзах бол дараа нь авто тээвэр, авто замын төлөөлөлтэй уулзах юм. Тэрбээр уулзалтаараа шинэ Засгийн газар 100 хоногийн хүрээнд хийсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар танилцуулах аж.
Ч.Ариунболд