ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хүн амын дундаж наслалт 72.6 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн
Эрүүл мэндийн газар
хамтран салбарын удирдах
ажилтны зөвлөгөөнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 400 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цахимжуулах үйл явцын талаар онцлон хэлэлцэв.
Аймгийн эрүүл мэндийн салбар нь 2023 онд
эхийн эндэгдэлгүй байсан ба зонхилон тохиолдох өвчлөлийн нас баралт буурч,
аймгийн хүн амын дундаж наслалт 72,6 хувьд хүрсэн нь улсын дунджаас дээгүүр түвшинд байна.
Мөн ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн орон нутгийн анхны өрхийн эрүүл мэндийн
төвтэй болж, Зооноз өвчин судлалын төв Улсын
тэргүүний байгууллага болсон амжилтыг үзүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын гавьяат эмч дөрвөөр нэмэгдэж, эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн сургах, чадавхжуулах үйл ажиллагаагаараа улсдаа манлайлж, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэдэг болсон зэрэг олон ололт амжилтыг дурдаж байв.
“Ерөнхий
сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын баг байгуулсан. Ажлын баг иргэн
цахим жор, амбулаторийн болон жирэмсний хяналт, хүүхдийн дэвтэр,
дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариу зэрэг долоон үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia-гаар
дамжуулан авах боломжийг бий болгосон” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэв.
Зөвлөгөөний үеэр ЭМЯ,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга,
мэргэжилтнүүд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.