“М-Си Эс Кока Кола” хөлбөмбөгийн ЕАШТ, “Парис-2024” Олимп, Паралимпын наадмыг хамтран дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-31 08:03:41

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Энэ зуны спортын хамгийн том эвент болох зуны спортын XXXIII наадам, зуны XVII паралимпын наадам, 17 дахь удаагийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг “Централ” телевиз Монголд албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болсон билээ.


Тэгвэл “Кока Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхийг эзэмшигч “М-Си-Эс Кока-Кола” дээрх гурван эвентийг хамтран дамжуулахаар болж, албан ёсоор гэрээ байгууллаа. Тус компани спортын томоохон уралдаан, тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөрийг 2004 оноос хойш зохион байгуулж эхэлсэн билээ. “Кока-Кола” компанийн хувьд хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон аливаа спортын уралдаан тэмцээнийг дэмжин, ивээн тэтгэж ажилладаг бөгөөд 1928 оны Амстердамын Олимпын наадмаас хойш өнөөг хүртэл олон улсын Олимпын хороотой хамтран ажиллаж байгаа юм.


Тиймээс “М-Си-Эс Кока-Кола” компани аливаа спортын холбоо, тэмцээн уралдааныг үргэлж дэмждэг төдийгүй спортод хайртай үнэнч хөгжөөн дэмжигч, хэрэглэгч, харилцагч нартаа олон төрлийн онцгой хөтөлбөр зохиохоор бэлтгэж байгаа аж. Тухайлбал, спортод хайртай үнэнч хөгжөөн дэмжигч, хэрэглэгч, харилцагч нартаа зориулан Уу, Шалга, Хож” хөтөлбөрийг маргаашаас iCoke аппликейшн дээрээ эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь хэрэглэгч уусан ундааныхаа бөглөөний кодыг уншуулаад, хүрд эргүүлэн олон төрлийн бэлгийн эзэн болох боломжтойгоороо онцлог юм.


Хоёр байгууллага хамтран ажиллах гэрээнд албан ёсоор гарын үсэг зураг үеэр “М-Си-Эс Кока Кола” компанийн брэнд маркетингийн “Оргилуун” ундаа хариуцсан захирал Л.Мөнх-Эрдэнэ ярихдаа, “Манай компани зуны спортын их наадмуудыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах “Албан ёсны түнш” байгууллагаар ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Бидний хувьд тэмцээний ач холбогдол талаасаа, мөн наадмын сэтгэл хөдлөлөөр дүүрэн мөчүүдийн нэг хэсэг болж байгаадаа үргэлж баяртай байдаг. “Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй орон дахь өөрийн түнш болон салбаруудаараа дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэхийн хамт тэдгээр улс орны нийгэм, эдийн засаг, спорт, урлаг соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, Олимпод оролцогч тамирчид, зохион байгуулагч, үзэгч олныг “Кока-Кола” компани өөрийн бүтээгдэхүүнээрээ сэргээн, сэрүүцүүлдэг уламжлал тэртээх 1928 оны Амстердамын Олимпоос өнөөдрийн Парисын Олимп хүртэл тасралтгүй үргэлжилж байна” гэв.


Харин “Централ” телевизийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр “Кока-Кола” компани дэлхийн бүх улс оронд үйл ажиллагаа явуулахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт ажил зохион байгуулж, урлаг, спортын томоохон эвентүүдийг ивээн тэтгэж, хамтран ажилладаг. “Централ” телевизийн хувьд зуны гурван их наадмыг Монгол Улсдаа анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах гэж байна. Эдгээр том дамжуулалтыг ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс “М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон монголчууддаа эдгээр томоохон наадмыг үзүүлж байгаа гэж хэлж болно” хэмээн ярилаа. 


Тэгвэл “М-Си-Эс Кока Кола” компанийн олон нийт, мэдээлэл харилцааны ажилтан Г.Түвшинбилэг “Дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй тамирчдын бие сэтгэл, оюун санааны хурд хүчийг сорьсон энэ том наадамд хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс бид нээлттэйгээр хүлээж авсан. Монголын төдийгүй дэлхийн шилдгүүдийн сэтгэл хөдлөлийг дамжуулах баг хамт олны нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Зуны Олимп болж байгаатай холбогдуулан “Уу, шалга, хож” нэртэй хөтөлбөр зарласан” гэв. 















相关新闻