Нэгдүгээр хорооллыг тойруулан дугуйн болон явган хүний зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллыг тойруулан дугуйн болон явган хүний зам тавина.
Харин өнөөдөр тус хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дууслаа. Нийтийн эзэмшлийн талбайг өнгөрсөн онд тохижуулж эхэлсэн бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг, 247 автомашины зогсоолыг ашиглалтад хүлээж авсан байна.
Энэ хэсэгт
зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ, зарим обьектыг өнгөрсөн
онд нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулснаар ногоон байгууламж
бүхий таатай орчин бүрдүүлж, скүүтэр,
унадаг дугуй хэрэглэгчид зориулалтын замаар аюулгүй зорчих
боломжтой болсныг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээллээ.