СЕХ-ноос зохион байгуулж буй өдөрлөг Ялалтын талбайд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-06-02 14:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо энэ амралтын өдрүүдэд Ялалтын талбайд сонгогчийн өдөрлөгийг зохион байгуулж байна.


Тус хороо санал авах загвар гэрийг тохижуулан иргэд сонгогчдод Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтуудыг тайлбарлаж, саналын хуудсыг хэрхэн тэмдэглэх зааварчилгаа, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулж буй юм. Түүнчлэн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэвлэсэн ном товхимол тарааж байна.


Өдөрлөгийн үеэр саналын хуудсыг хэрхэн бөглөх зааварчилгааг маш сайн таниулах шаардлагатайг иргэд хэлж байв. Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэхүү өдөрлөгийг ирэх амралтын өдрүүдэд мөн зохион байгуулна.




相关新闻