ДАРХАН-УУЛ: Анагаахын сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-03 16:23:05

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн дэргэд 50 ортой есөн давхар эмнэлэг барихаар болжээ.


Улсын төсвийн 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Вентана констракшн" ХХК гүйцэтгэхээр өнгөрсөн долоо хоногт барилгын суурийн ажлыг эхлүүллээ.




БШУЯ, ЭМЯ, аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэй барих уг барилгын туслах болон түр ажлын байранд орон нутгаас иргэдийг авч ажиллуулах, богино хугацаанд чанартай барьж дуусгана гэж тус компанийн ерөнхий инженер С.Нэргүйбаатар ярилаа.




АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль 1969 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 10000 орчим оюутныг төгсгөсөн байна.




Уг эмнэлэг ашиглалтад орсноор оюутнууд онолын мэдлэгээ практик дадлагаар баталгаажуулж, боловсон хүчний чанар сайжрах, инновацад суурилсан эрдэм шинжилгээний ажлууд хийхээс гадна иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх юм.

 

相关新闻