Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар байршуулж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ.
Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулж буй. Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн самбарт байрлах бөгөөд нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.
Сонгогчдын
тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх тооны нэгдсэн
самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн
нэгдсэн самбарыг ашиглах ажээ.