ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 45 хэсгийн хороо ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход 23 хоног үлдсэн байна. Дархан-Уул аймагт хуулийн хугацаанд аймаг, сумын сонгуулийн хороог байгуулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд Дархан суманд 36, Шарын голд 4, Хонгорт 3, Орхонд 2 нийт 45 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын санал авна.
Аймгийн сонгуулийн хороонд арав, сумдын сонгуулийн хороонд 21, бүх хэсгийн хороонд 405 хүн ажиллана гэж аймгийн сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун мэдэгдлээ.
Түүнчлэн сонгогчийн нэрсийн жагсаалтад 70238 сонгогч бүртгэгдсэн байна. Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг УИХ-ын 2024 оны сонгуулийн тавдугаар тойрог болж одоогоор 19 нам, хоёр эвслээс 127 нэр дэвшигч сонгуулийн хороонд урьдчилсан байдлаар нэрсийн жагсаалтаа хүргүүлжээ.
Энэ сарын 10-ны өдөр нам, эсвэл, бие даан нэр дэвшигчид Сонгуулийн
ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар нэр дэвшигчдийн нэрс
албан ёсоор эцэслэгдэх аж.