БАЯНХОНГОР: Хүүхдүүд англи хэлний түвшнээ олон улсын үнэлгээгээр баталгаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-06 14:32:13

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд анх удаа “Жуниор тоефл” олон улсын шалгалтыг амжилттай зохион байгууллаа.


Шалгалтыг “Дэлхийд манлайлах баянхонгорынхон” төсөлт ажлыг албан ёсоор хэрэгжүүлэгч Мазаалай академи, Сантис боловсролын байгууллагын ментор багш нарын баг аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан байна. 


TOEFL Junior Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтад 35 сурагч оролцож, орон нутагтаа олон улсын оноогоор, англи хэлний түвшнээ амжилттай баталгаажуулжээ.


Мөн энэ зуны турш Мазаалай академи гадаад хэлний бүх шатны сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн тус аймгийн ЕБС-уудтай тогтмол хамтран ажиллахаар болсон байна.


Хамтын ажиллагааны хүрээнд зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Соого Сэйкио сургуулийн танхимд үнэ төлбөргүй англи хэлний дамжаа, 16:00-17:30 цагийн хооронд англи хэлний ЭЕШ-ын бэлтгэлийг хийж эхэлжээ. 



相关新闻