Орон сууцны халаалт жигдэрсэн гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв чандмань ДЭХГ-аас өнгөрсөн сарын 15-наас Зуунмод сумын 140 гаруй аж ахуй нэгж байгууллага, 70 гаруй орон сууцанд халаалт, энэ сарын 1-нээс хэрэглээний халуун ус өгч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар халаалт жигдэрсэн ба өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байгаа гэж Төв аймгийн ерөнхий инженер Н.Баяржаргал онцолж байлаа.
Мөн энэ жил аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны эхний 96 айлын орон сууц болох 29, 30, 31, 32-р байр, хувийн зориулалттай 60-аад айлын орон сууц ашиглалтад орсон байна. Эдгээр шинэ баригдсан орон сууцны хэрэглээний халуун усыг энэ сарын 15-наас олгож эхлэхээр болжээ.
Энэ жил Төв чандмань ДЭХГ-аас 200 гаруй метр дулааны шугам засвар, 247 метр усан хангамжийн сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ. Үүнээс гадна хоёр газар өөрсдийнхөө гараар хийсэн шинэ технологийн тогоо тавьсан байна.
Засвар шинэчлэлийн ажилд улсын төсвөөс 238 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаас 121 сая төгрөгийг зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 617 метр гэр хорооллын дулаан усан хангамжийн ариутгалын сүлжээнд холбох засварын ажил явагдаж байна. Засвар шинэчлэлийн ажлыг цаг хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгаа гэж тэрээр хэлсэн юм.
Энэ жил өвөл хүйтэн байх магадлалтай учир хэрэглэгчиддээ хандан гадна дотно дулаалгаа сайн хийж шугам сүлжээний эвдрэл гэмтлээ эртхэн сайтар засуулж өвөлдөө өнтэй орохын холбогдох хүмүүс зөвлөж байна.сан юм.
Т.Есүхэйтөмөр