ДУНДГОВЬ: Цэцэрлэгүүдэд 37 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-07 16:52:19
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 7  /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 15 сумын 22 цэцэрлэгт бага насны хүүхдүүдийн өсөлт, хөгжилтөд хэрэгцээтэй биеийн тамирын болон дуу хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Сайнцагаан сумын найман цэцэрлэг, 14 сумын цэцэрлэгийг биеийн тамирын болон дуу хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах тухай тусгаж, 2024 онд 37 сая төгрөгийн хэрэглэгдэхүүн худалдан авахаар төсөвлөсөн.


22 цэцэрлэгт даралтат хөгжим, микрофон, иж бүрэн зөөврийн чанга яригч, авирдаг шат, биеийн тамирын матрасс, нуман шат, бөмбөр, волейболын бөмбөг, биеийн тамирын багц зэрэг есөн төрлийн 233 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.


Цэцэрлэгүүдэд мэргэжлийн биеийн тамирын багш 2024-2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн ажиллана. Тиймээс тус аймгийн хувьд 22 цэцэрлэгт ийнхүү биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлснээр цэцэрлэгийн багачуудын өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлөх юм. 







相关新闻