Эмэгтэйчүүдийн шигшээ баг гранприд анх удаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри тэмцээн Улаанбаатар хотноо анх удаа болж, Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг түрүүллээ.
“Улаанбаатар Урбан фестиваль”-ийн хүрээнд зохион байгуулсан эл тэмцээнд Монгол, Хятад, Тайланд, Филиппин, Австри, Украины найман баг өрсөлдөв. Манайн шигшээгийнхэн хэсэгтээ Филиппин, Монголынхоо U23 насны багийг хожиж, Украинд хожигдсон.
Улмаар хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарч Тайландын шигшээтэй тоглолоо. Уг тоглолтод монголчууд нутаг дээрээ илүүрхэж, улмаар шөвгийн дөрөвт Хятадын 24 хүртэлх насны шигшээ багийг 15:14-өөр хожсоноор анх удаа гранпри тэмцээний финалд шалгарсан юм. Ингээд финалд хэсгийн тоглолтод хожигдсон Украины шигшээтэй дахин тоглоход 18:17-гоор хожлоо. Ингэснээр анх удаа 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний аваргаар тодорчээ.
Маргааш Монгол
Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн анх удаа болно.
Тус тэмцээнд Монголын гурван багаас гадна Хятадын “Бээжин”, Сербийн “Үб”,
Нидерландын “Амстердам”, Японы “Үцүнояма”, “Сайтама”, АНУ-ын “Майами” зэрэг
шилдэг 12 баг дөрвөн хэсэгт хуваагдах өрсөлдөх юм. Улаанбаатарын “Их дуулга”-ын
хэсгийн тоглолт маргааш үргэлжлэх бол нөгөөдөр хасагдах шат болон финалын
тоглолт болно.