Бөхийн өргөөний улирлын хаалтын барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-10 09:09:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг 2023-2024 оны улирлын хаалтын барилдаан өндөрлөлөө.


Өчигдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хороог үүсгэн байгуулсны түүхт 40 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанаар отголлоо. Отгон барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүчспорт хороо, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н.Золбоо түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв.


Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Алдар спорт хороо, Нэгдэл клуб, Даян дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа.


Харин шөвгийн наймд наймд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Б.Төмөрбаатар, Э.Батсуурь, аймгийн заан Б.Баянсүх нар үлдэв.


Намрын нээлтээс хойш Монгол бөхийн өргөөнд нийт 115 удаагийн барилдааныг МҮБХ-ноос зохион байгуулжээ. 





相关新闻