БАЯНХОНГОР: Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-10 14:12:22

Баянхонгор, 2024 оны зургадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын 11, 14, 15-нд нийт нутгаар түр зуурын бороо, 12, 13-нд хангай, тал хээрийн ихэнх газраар бороо орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Цаг уурын өртөө, харуулын шинжилгээний албаны мэдээгээр, Баянхонгор аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын ургалт 55 хувь нь сайн, 45 хувьд нь дунд байна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд салхи говийн нутгаар 6-11 м/с, зарим үед 14 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар 5-10м/с.


Агаарын температур 13, 14-нд бага зэрэг сэрүүсч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, хээр талын нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус, говийн нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

相关新闻