ӨНӨӨДӨР: ҮСХ статистик үзүүлэлт танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-17 07:30:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 17-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: СТӨ-нд: МУИС-ийн 79 дэх удаагийн эрдмийн баярын ёслол болно. Утас: 9458-2204.

09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: ХЭҮК, “Тэгш нийгэм холбоо” ТББ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалт, уулзалт зохион байгуулна. Утас: 9902-7408, 9909-5302. 

10:00 цагт: Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд: Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно. Утас: 8888-4463.

11:00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

11:00 цагт: МАН-ын төв байрны гадна АН-ын дэд дарга И.Мөнхжаргал Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.

11:00 цагт: МҮОНРТ-д “Үндэсний Эвсэл”-ээс шаардлага хүргүүлнэ. Утас: 9111-7815, 9900-2792.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: “Гэр хороолол-хөгжлийн нам”-аас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.

12:00 цагт: “Офицер" хорооллын захиалагчид баригдсан байрандаа орж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ. 


-Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. 

-Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Моушин Монголиа-2024" наадам үргэлжилж, тайлан тоглолтоо “Улаанбаатар” театрын тайзнаа тоглож байна. 





相关新闻