Улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны
зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос
мэдээлснээр улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар 318.6 мянган га
талбайд тариалжээ. Үүнээс:
- үр тариа 236.1 мянган
га-д,
- техникийн ургамал 52.9
мянган га-д,
- таримал тэжээлийн ургамал
10.0 мянган га-д,
- төмс 8.3 мянган га-д,
- хүнсний ногоо 7.2 мянган га-д тус тус тариалаад байна.
Нийт тариалалт өмнө оны мөн үеэс 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.