ДУНДГОВЬ: Өсвөрийн байгаль хамгаалагчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-19 11:38:26
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн гишүүд энэ сарын 16-17-нд "Өсвөрийн байгаль хамгаалагч" уриан дор Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт чууллаа. Үйл ажиллагаанд 9 сумын 11 сургуулийн эко клубийн багш, сурагч 104 хүн оролцжээ.


Чуулганы оролцогчдод БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах болон Монгол-Экологи төвөөс Байгаль хамгаалагч юу хийдэг вэ?, Хүрээлэн буй орчны асуудлууд, Анхны тусламж үзүүлэх, Зүг чигээ олох, Хог хаягдлын 3R зарчим, Зэрлэг амьтан ургамлаа танин мэдэх нь сэдвүүдээр өртөөчлөн мэдлэг олгож, "Open mic" тэмцээн, од сар дурандах, Их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газраар явган аялал зохион байгуулж, нэг сарын турш ус, чийгээ хадгалдаг эко хувинд 26 мод суулгасан байна.


Дундговь аймгийн Эко клубын гишүүдийн анхдугаар чуулганыг 2018 онд “Байгаль хамгаалахад хүүхдийн оролцоо” сэдвийн дор хийснээс хойш энэ жил 4 дэх удаагийн чуулганаа ийнхүү зохион байгууллаа.


Эко клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр хүүхэд, залуучуудад байгаль хамгаалах, нөхөн сэргээх экологийн боловсрол олгох, оролцоог нь нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах дадалд сургах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарих ажилд идэвхтэй оролцох, өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх ач холбогдолтой юм. 








相关新闻