Н.Золбоо “Pune Mayor’s Cup” тэмцээний аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэтхэг улсын Пуне хотын “Vithoba Maruti Pathare Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон эрэгтэй чөлөөт бөхийн “Pune Mayor’s Cup” олон улсын тэмцээнд хүч үзсэн Н.Золбоо аваргын алтан медалийн эзэн болжээ.
Тус тэмцээний сүүлийн өдөр 61, 70, 86, 125 кг-д манай дөрвөн бөх хүч, ур чадвараа сорьсноос ОУХМ Н.Золбоо /”Хүч” спорт хороо/ алтан медаль хүртсэн бол тус тэмцээнд ҮБТДС-ийн багш Ц.Гантөгс дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Д.Раднаа шүүгчээр оролцсон байна.
Д.Өлзий