Хэвлэл мэдээллийнхэн боулинг, дартсаар өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-10 14:46:32

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-той хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд боулинг, дартсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр “Big Bowling” төвд зохион байгуулж шилдгүүдийг тодруулав.

Тэмцээнд ETV, “Өнөөдөр”, MN-25, МССХ, “Өглөөний сонин”, НЭМХ зэрэг 10 байгууллагын тамирчин өрсөлджээ. Уг баг тамирчдаас боулингийн төрөлд “Өнөөдөр” сонины тамирчид тэргүүн байр эзэлсэн бол ETV хоёр, МССХ гуравдугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. Мөн “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Э.Харцага хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 349 оноогоор шилдэг тоглогчоор тодорлоо. “Өглөөний сонин”-ы баг дартсын төрөлд тэргүүлэв.

Д.Өлзий

相关新闻