ТБҮЦ-ны үлдэгдэл 591.6 тэрбум төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-10 16:45:45

Монголбанк 1 долоо хоногтой 215 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувийн  ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 591.6 тэрбум төгрөг болжээ. 

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон  төдийгүй бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

 Б.Заяа

相关新闻