ӨВӨРХАНГАЙ: Жороо морьдын уралдаанд 17 морь хурдаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-11 17:17:12

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Өвөрхангай аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадмаар үзэгчдийн сонирхлыг татсан нэг үзүүлбэр нь жороо морьдын уралдаан байлаа. 




Тус уралдаанаар 17 морины хатираан наадамчин олноо баясгаж,  Хайрхандулаан сумын Л.Дамдинпүрэвийн жороо хээр тод манлай, торгон жолоо өргүүллээ.


Аман хүзүүнд Уянга сумын Ц.Сүхбаатарын жороо бор, айргийн гуравт Есөнзүйл сумын Л.Адьяагийн жороо саарал тус тус хурдалсан юм.

相关新闻