ӨНӨӨДӨР: Нийслэлийн төрийн албаны тусгай шалгалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-18 07:05:10

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 18-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

12:00 цагт: Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны тусгай шалгалт эхэлнэ.

- "Чингис хаан" музейд: "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна. 

-БНХАУ-ын Эрээн хотод ирэх сарын 19-25-нд болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн”-д оролцох Монголын ААН-үүдийн бүртгэл эхэлжээ. 

-Монгол Улсад банкны тогтолцоо үүссэний 100 жилийн ойн аймаг, орон нутаг дахь үйл ажиллагаа Архангай аймгаас өнөөдөр эхэлж байна. 

16:00 цагт: “Монгол Арт" галерейд: “Borderless” олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.


Орон нутагт:

7-р сарын 17, 18, 19-нд Сэлэнгэ аймгийн Шаамар, Баруунбүрэн сумдын 100 жилийн ойн баяр наадам үргэлжилнэ.

7 дугаар сарын 18-20-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

-Өмнөговь аймгийн төвд Морин хуурын олон улсын VII наадам үргэлжилж байна. Наадам 7-р сарын 22-н хүртэл болно.

Спорт:

-Цахим CS2 (Counter Strike 2)-ын лигүүдийн "ESL Pro League"-ын эрх олгодог ESL Challenger League-ын Азийн бүсийн 48 дахь тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Монголын 6 баг оролцож байгаа юм.







相关新闻