“The MongolZ” Энэтхэгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Мумбай хотноо эхэлсэн “CS2”-ийн "Skyesports" тэмцээн өндөрлөлөө.
300 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Францын баг түрүүлж, Монголын “The MongolZ” баг үзүүрлэв. Түрүүлсэн баг 120 мянган ам.долларын эзэн болсон бол манай залуус 70 мянган ам.доллар хүртлээ.
“The MongolZ” энэ тэмцээнийг чансаагаараа тэргүүлж, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан. Энэ ч утгаараа хэсэгтээ гурав хожиж, хоёр хожигдсон үзүүлэлттэй хасагдах шатанд шалгарав. Улмаар Оросын “AMKAL”-ыг, дараа нь Туркийн “Eternal Fire”-г буулган авсан ч Францын "3DMAX" багт ялагдлаа.
“The MongolZ” ирэх долоо хоногт Германд эхлэх нэг сая
ам.долларын шагналын сантай “IEM Cologne2024” тэмцээнд оролцоно.