Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 12:03:10

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нэг жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдагҮүнд ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн багтдаг. Тэгвэл чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох Улаанбаатар опентэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 29-нд эхэлнэ.


Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээн 400 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Харин манай улс зохион байгуулагчийн давуу эрхээр нэг жинд тав хүртэлх тамирчнаа оролцуулах боломжтой юм. Тиймээс Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр “Чэмпионс” цогцолборт бэлтгэлээ хангаж байгаа аж.


Энэхүү тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү чансааны оноонд үндэслэн оны шилдэг тамирчин, тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөх, олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.


Ташрамд дурдахад, Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын Дагестанд хамтарсан бэлтгэлд хамрагдаж, Али Алиевын нэрэмжит олон улсын тэмцээнд зодоглоод эх орондоо өчигдөр иржээ. 

相关新闻