Дунд гол дагуу үерийн хамгаалалтын даланг барьж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-30 16:01:37

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын даланг барьж дууслаа. 


Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь үерийн байгууламжийг хааж, зөвшөөрөлгүй буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, барьсан тохиолдлууд байсан. Иймд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард буулгаж, газрыг нь чөлөөлсөн. Тус байршилд үерийн хамгаалалтын далан барьж дуусган, нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байна.


Улаанбаатар хотод үерийн 163 км урт далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын байгууламжийг хүчитгэж байна. Цаашид үерийн 500 км орчим хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

相关新闻