ӨНӨӨДӨР: Даншиг наадмын бөхчүүдийг бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 31-ний лхагва гарагт
болох зарим үйл явдлын тойм:
-Ирэх амралтын өдрүүд, 8-р сарын 3-4-нд болох Даншиг
наадмын бөхчүүдийг бүртгэж эхэллээ. Энэ жилийн даншиг наадамд үндэсний 256, Өвөрмонгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх
барилдана.
-Засгийн газар хуралдана.
-Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын
Улаанбаатарын уулзалт үргэлжилж байна.
-Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2024”
сургууль болж байна.
14:00 цагт: “Корпорэйт” (“Баянгол” зочид буудлын
хойдох)-д: “Энэ мөч” лайв концертын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас:
8806-0290.
-“МРМ Hall”-д: “Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гарч байна.