B зэрэглэлд оролцох эрхтэй волейболын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын волейболын холбооноос Волейбол сонирхогчдын С зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тэмцээнийг волейболын спортоор хичээллэгсдийн залгамж халааг бэлтгэх, тэдний чансааг нэмэгдүүлэх, хот хөдөөд амьдарч буй залуусын уралдаан тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор явуулж байгаа аж.
Тэмцээнд D зэрэглэлд амжилт гаргасан эрэгтэй 6, эмэгтэй 6 баг оролцох ба үүнээс шилдэг тамирчдыг шалгаруулна. Мөн шалгарсан 4 багууд B зэрэглэлд оролцох эрхтэй болох юм.
Тус тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд Монголын Залуучуудын холбооны хурлын танхимд болно.
Б.Туул