“Зуунмод мах боловсруулах үйлдвэр” алдагдалтай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 5-р сарын 31 өдрийн тогтоолоор байгуулагдсан “Зуунмод мах боловсруулах үйлдвэр” нь жил бүр 19,2-120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, аймаг орон нутгийн төсөвт хүндрэл учруулж байна.
Харин үйлдвэр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 14,77.9 сая төгрөгийн орлого олж 61,598.9 төгрөгийн зардал гарган 46,8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан талаар Төв аймгийн ОНӨГазраас мэдээлсэн юм.
Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт болсон аймгийн ИТХ-аар хэлэлцэж “Зуунмод мах боловсруулах үйлдвэр”-ийг үр ашигтай ажиллуулж хоёрдогч дайвар бүтээгдэхүүн болох хиам, зайдас, нухаш, бэлэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг иргэдэд хямд өртгөөр нийлүүлж алдагдлаа нөхөх талаар зарим төлөөлөгчид санал гарсан юм.
Тус үйлдвэрийг цаашид өндөр мэргэшил, дадлага, ур чадвартай удирдлага бүхий хуулийн этгээд, хувь хүнд гэрээгээр өгч ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаарх эцсийн шийдвэрийг энэ сарын 14-нд болох аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.
Т.Есүхэйтөмөр