ӨНӨӨДӨР: “Монгол орон Германы гэрэл зурагчдын дуранд” үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-08-14 07:09:35

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 14-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:30 цагт: НҮБ-ын байранд: Дижитал цахим худалдаа, цахим тээвэр, ложистикийн хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн хуралдаантай.

-Засгийн газар хуралдана.

13:00 цагт: “Глобал дижитал диалог-2024” цахим хэлэлцүүлэг болно.

15:00 цагт: НҮБ-ын байранд: "Глобал цахим яриа хэлэлцээ" олон улсын онлайн хэлэлцүүлэг болно. Сонирхсон сэтгүүлчид https://bit.ly/3AjmkiS линкээр бүртгүүлнэ үү.

18:00 цагт: Занабазарын музейд: Монгол-Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан "Орчин цагийн нүүдэлчдийн жим" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8810-1990.

-Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-д элсэгч сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 18 хүртэл, нэгдүгээр ангид элсэгчдийг 8-р сарын 25 хүртэл бүртгэнэ. 

-Залуучуудын хөгжлийн аяныг жил бүрийн 8-р сарын 12-ноос 9-р сарын 25-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулж байна.

-ХААН галерейд: Зураач А.Чадраабалын "Infinite Source" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 8-р сарын 25 хүртэл гарч байна. 



Олон улсад:

-ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Уламжлалт буддизм ба орчин үеийн сорилтууд” олон улсын буддын шашны II чуулган болж байна. Чуулга уулзалтад манай улсаас ШУА-ийн Философи, нийгэм, эрх зүйн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн оролцож илтгэл тавина. 





相关新闻