Эхний хагас жилийн худалдааны борлуулалтын орлого 36.1 их наяд төгрөгт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-08-14 09:36:34

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 9.4 /35.7 хувь/ их наяд төгрөгөөр давсан дүн юм.

 

Тус салбарын орлогын:

  • 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн,
  • 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ.

Эхний хагас жилийн хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 7.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 2.2 их наяд төгрөгөөр давсан дүн байна.

 

Хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 28.3 их наяд төгрөгт хүрсэн нь 2023 оныхоос 7.3 их наяд төгрөгөөр давсан дүн юм.

 

Хүнсний бус бүтээгдэхүүн борлуулалт нэмэгдэхэд:

  • моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа жилд 3.9 их наяд төгрөгт хүрч 1.3 их наяд төгрөгөөр,
  • шатахууны бөөний худалдаа жилд 3.5 их наяд төгрөгт хүрч, 1.0 их наяд төгрөгөөр давсан нь нөлөөллөө гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ оны эхний хагас жилд аймгуудын худалдааны борлуулалтын орлого 2023 оныхоос 10.5-36.7 хувиар давсан байна.

相关新闻