Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү шинэ байрны түлхүүр гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-10-12 16:19:03

ОУХМ Б.Ууганхүүд түүний төрөлх нутаг Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс өнөөдөр "Sunshine Village" хороололд гурван өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.  

Тэрбээр “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн 60 кг-д хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан билээ. Түүний амжилтыг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан тэргүүтэй нутгийн зөвлөлийн хамт олон нь мялаан, түүний ээж болон гэр бүлийнх нь хамт шинэ байранд нь урьж түлхүүрийг нь гардуулан өгч цаашдын амьдрал, спортын замналд нь өндөр амжилт хүссэн юм.

Ж.Болор

相关新闻