“Хоёр их хутагт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Завхан аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-08-15 13:30:42

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хутагтуудын өлгий нутаг гэгддэг Завхан аймгаас олон хутагт төрөн гарсан байдаг. Тэдний хоёр Их хутагт болох Монгол Улсын Ерөнхий сайд агсан, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд Дилав Хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ оны есдүгээр сарын 19.20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


“Хоёр Их хутагт” хурлыг Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав нарын түүх намтар, амьдрал, үйл хэрэг, бурхны шашны бүтээл туурвил, соёлын өв тэргүүтнийг судлан шинжлэх, судалгааны эргэлтэд оруулах, улмаар олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэхэд чиглүүлжээ.


Тиймээс уг хуралд тавих илтгэл, өгүүллийн удирдамжийг танилцуулав. Хоёр Их хутагтын талаарх илтгэл, өгүүллийн сэдэв нь хутагтуудын төрийн үйл хэрэг, тусгаар тогтнол, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдний шашин, номын үйл ажиллагаа, бүтээл туурвил, түүх намтар, амьдарч байсан газар орон, сүм хийдийн тухай, хутагтуудтай холбоотой архивын баримт, түүхэн эх сурвалж, соёлын биет өвийн тухай сэдвийг хамрах юм байна. 

相关新闻