Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадад монгол сурагчид мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-15 15:06:21

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Болгар Улсын Бургас хотод болсон Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадаас манай улсын баг анх удаа мөнгөн медаль хүртлээ.


Энэ сарын 9-14-ний өдрүүдэд болсон тус олимпиадын зорилго нь сурагчдын шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны болон практик мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд мэдээллийн технологийн салбарын өргөн боломжуудын талаар ойлголт өгөх, хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлыг нээлттэйгээр хэлэлцэхэд чиглэдэг ажээ.


Олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сурагч оролцсон байна. Дараагийн олимпиад ирэх жил БНХАУ-ын Бээжин хотод болох юм.

相关新闻