Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-08-19 05:52:48

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 19-25-нд болох үйл явдлын тойм:


Улаанбаатарт:

8 дугаар сарын 20-21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

8 дугаар сарын 22-23-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

8-р сарын 19-нд: 08:30-16:00 цагт: Мэдээллийн технологийн Үндэсний паркт: “Инновац, интеграц, инкубац: Мэдлэг, туршлага солилцох” семинар болно.

8-р сарын 19-нд: Жил бүр зохион байгуулдаг Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт эхэлнэ.

8-р сарын 19-нд: 09:00-18:00 цагт: Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум “Улаанбаатар” зочид буудалд болно.

8-р сарын 21-нд 10:00 цагт: МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум болно.




8-р сарын 22-23-нд СЕХ-ны Мэдээллийн технологийн төвөөс мэдээллийн технологийн багийн ахлагч нарт танхимын, багийн гишүүд, даамлуудад дадлага болон цахим сургалт зохион байгуулна.

8-р сарын 22-нд: “Лхам” галерейд: “Сэтгэлийн хат: Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

8-р сарын 21-нд 08:30-09:30 цагт: “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд: ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион байгуулах талаар мэдээлнэ.

8-р сарын 19-20-нд: Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв хамтран “Кембриж Монгол Форум II”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Форумын үеэр АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэнэ.  




8-р сарын 19-25-нд: БНХАУ-ын Эрээн хотод 2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн" болно.

-“Шинэ замнал” ТББ, Зүймэл даавуун урлалын төвийн 20 жилийн ойд зориулсан “Өлзий хээ” нүүдлийн үзэсгэлэн УИД-ийн 5 давхарт iCinema кинотеатрт 8-р сарын 23 хүртэл гарна. Утас: 8572-2016.




Орон нутагт:

Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 18-20-нд,

Мянгад сумын ой 8-р сарын 19-20-нд,

Зэрэг сумын ой 8-р сарын 22-24-нд,

Увс аймгийн Ховд сумын 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 20-21-нд тус болно.

 

相关新闻