Өнөөдөр: Монгол-Словенийн бизнес форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 21-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч
Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
УИХ-ын ээлжит бус чуулган энэ
сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.
Засгийн газрын ээлжит хуралдаан
Төрийн ордонд болно.
8-р сарын 21-нд 09:00
цагт: МҮХАҮТ-д Монгол-Словений бизнес форум нээлтээ хийнэ.
8-р сарын 21-нд: Бүгд Найрамдах
Словени Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Монголын
ойн салбарын шинэчлэл” сургалт хоёр дахь өдрөө Корпорейт зочид буудлын хурлын заал
(16 давхарт)-нд үргэлжилнэ.
8-р сарын 21-нд 08:30-09:30 цагт:
ЛГБТ иргэдийн эрүүл мэнд, хүний эрхийн талаар “Тэгш эрх”-ийн өдрүүд зохион
байгуулах талаар “Youth LEAD Mongol” ТББ-ын байранд мэдээлэл хийнэ.
8-р сарын 21-нд 09:00-17:00
цагийн хооронд: НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль,
эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. 75050801,
75050802, 75050803, 75050804.
8-р сарын 21-нд: Кембрижийн их
сургууль, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй АНУ-ын
Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг
хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн
үзэсгэлэнгийн их танхимд хаалтаа хийнэ.
8-р сарын 23-ныг хүртэл: “Шинэ замнал” ТББ, Зүймэл даавуун урлалын төвийн 20 жилийн ойд зориулсан “Өлзий хээ” нүүдлийн үзэсгэлэн УИД-ийн 5 давхарт гарна. Утас: 8572-2016.
8-р сарын 18-26-ны өдрүүдэд: Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний
хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль Зэвсэгт
хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн хоёр үе шаттайгаар
явагдана.
8-р сарын 22-ныг хүртэл: “Орбис” нүдний эмнэлгээс ЭХЭМҮТ,
П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон орон нутагт ажиллаж
буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн
инженерүүдийн дунд явуулж буй сургалт үргэлжилнэ.
8-р сарын 28-ныг хүртэл: Монгол-Германы хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран
бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх
урлагийн музейд олны хүртээл болно.
9-р сарын 16-ныг хүртэл: Халх
голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис
хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
Орон нутагт:
8-р сарын 20-21-нд: Увс
аймгийн Ховд сумын 100 жилийн ойн баяр наадам болно.