Инновац, сансрын технологийн бизнес түншлэлийн талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол, Япон улсын төлөөлөл хамтран “Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024” түншлэлийн уулзалт зохион байгууллаа.
Энэ нь хоёр улсын инновац, сансрын теxнологи, бизнесийн түншлэлийг дэмжиx, төр, хувийн хэвшлийн тогтвортой харилцаа, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэx зорилготой юм.
Түншлэлийн
уулзалт нь Монгол Улсын инновацын одоогийн нөхцөл байдал, хоёр улсын инновац,
сансрын технологийн чиглэлээр туршлага солилцох, олон улсын хамтын ажиллагааг
идэвхжүүлэх, шинэ санаачилга, шинэ технологийг нэвтрүүлэх, цаашдын хамтын
ажиллагааны хүрээг тэлэх чухал ач холбогдолтойг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам мэдээллээ.
Тус уулзалтад Японы
гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), олон улсын хамтын ажиллагааны
байгууллага (JICA), сансрын судалгааны агентлаг (JAXA), нийслэлийн Бизнес, инновац, хөгжлийн газар, Цахим шилжилтийг дэмжиx холбоо (DX
Mongolia), Япон улсын тандан судалгааны хиймэл дагуулын консорциумын (CONSEO),
Монгол-Японы төв зэрэг 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, илтгэл
танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлжээ.