Газраа чөлөөлсөн иргэдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-21 13:51:49

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн газар зохион байгуулалтын энэ оны төлөвлөгөө, баталсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн барилга барина.


Одоогоор газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.

Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газраас 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлжээ.

相关新闻