Олон үндэстний хоолны өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-22 16:01:28

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол болон олон үндэстний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах "UB food festival- 2024"-ийг энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна.


Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилнэ. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжим, бусад урлагийн тоглолт, олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан болох юм.


Түүнчлэн, энэ үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар мэдээлжээ. 

相关新闻