Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-23 08:50:52

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын 70 хувийг энэ ондоо багтааж засна. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэн, эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.


НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жил ашигладаг. Шинэчлэх гэж буй дээрх авто замын хашлагын ашиглалтын хугацаа дууссан тул бетон хашлагыг байгалийн чулуугаар солино. Энэ нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв.


Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг бий. Орон сууцны хороолол, Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж, дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог тул 58 шүүрт худгийг нэмж суурилуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

相关新闻