32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэлх авто замыг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замыг энэ сарын 27-ны өдрийн 4:00 цагаас 31-ний өдрийн 6:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж засна.
Тус авто замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг түвшинд
тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг тааруулж, тэмдэглэгээ хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.