ДАРХАН-УУЛ: Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнууд бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яам болон ЦХИХХЯ-тай хамтран сургууль түшиглэсэн Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан бэлтгэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд олон нийтийн цахим мэдээллийн ажилтан бэлтгэх сургалтыг Орхон, Дорнод, Хэнтий аймгийн 35 сургуулийн 70 багшийг хамруулсан бол өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ.
ЕБС түшиглэн олон нийтийн цахим мэдээллийн ажилтны тусламжтай сургуулийн интернэт холболтын чанар болон холбогдох тоон мэдээллийг цуглуулах аж. Мөн тухайн орон нутгийн иргэдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Уг сургалтад Дархан-Уул аймгийн ерөнхий
боловсролын долоон
сургуулийн 16 ажилтан хамрагдаж байна.